Шууд Chart

2014 оны урлаг, соёлын онцлох 10 үйл явдал

2014-12-26 13:55:13

2014 оны урлаг, соёлын ертөнцөд болсон онцлох 10 үйл явдлыг эрхэм уншигч та бүхэнд хүргэж байна.

                       Нэг: Монголын сайхан бүсгүй Т.Батцэцэг “Бүх дэлхийн бүжиг”-ийг эхлүүлэв
 
Бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах 64 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцсон Т.Батцэцэг амжилттай өрсөлдөж, дэлхийн 126 орны сайхан бүсгүйчүүдийн дунд гялалзаж чадлаа. Хэдийгээр шилдэг 25-д багтаж чадаагүй ч тэмцээний нээлтийн эхэнд тоглогддог “Бүх дэлхийн бүжиг”-ийн салхийг хагалж, үндэсний хувцас, үндэсний урлагаа дэлхий нийтэд таниулж чадсан юм. “Дэлхийн мисс” тэмцээнд өрсөлдөнө гэдэг маш том амжилт. Долоон тэрбум гаруй хүнээс шигшиж шалгаруулсан 126 сайхан бүсгүйн нэг болно гэдэг амжилт, 126 орны үндэсний бүжгээс шилдэг 10-т сонгогдож, салхийг нь хагалан бүжиглэнэ гэдэг бахдаж магтах зүйл билээ.
                               
                                    Хоёр: Монгол жүжигчин Холливуудад
 
 
“Нетфликс” компанийн санхүүжилтээр бүтсэн “Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг СТА Б.Амарсанаа бүтээлээ. Энэ нь Монголын кино урлагийн 90 гаруй жилийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болсон юм.
 
                               Гурав: “Чонон сүлд” киноны гол дүрд монгол бүсгүй тоглов
 
 
СТА, жүжигчин Р.Анхням “China Film Group”-ийн бүтээл болох “Чонон сүлд” киноны гол дүрд  тоглож, монгол жүжигчний ур чадварыг дэлхийд гаргалаа.
 
                                               Дөрөв: Олон улсын наадмаас тэргүүн байр хүртжээ
 
 
УлсынФилармонийн дуучин, МУГЖ Г.Ариунбаатар ОХУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байр эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргалаа. Өмнө нь Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлж алдаршсан билээ. Энэ амжилт бол бидний бахархал юм.
                         
                       Тав: Битүү амьсгаагаар лимбэдэх урлаг
 
 
Битүү амьсгаагаар лимбэдэх уламжлалт арга барил нь дэлхийд Монголоос өөр аль ч улсад байдаггүй ажээ. Тэгвэл одоогоор Монголд битүү амьсгаагаар лимбэ тоглодог арав гаруй л хүн байдаг. Энэ хосгүй сайхан биет бус өвөө ЮНЕСКО-д бүртгүүлсэн нь оны онцлох үйл явдлын нэг болж байна.
   
                           Зургаа: “Алтайн ятга” ЮНЕСКО-д бүртгэгдлээ
 
 
Алтайн ятга нь Монгол нутаг дахь Эртний Түрэгийн үед (м.э VII-VIII зуун) хамаарах чавхдаст хөгжмийн зэмсэг юм.Тэгвэл анх 2008 онд Ховд аймгийн Манхан сумын иргэн, тахиа овогт Намсрайн Дандар, Энхтөр нарын мэдээллийн дагуу Археологийн Хүрээлэнгийн археологич доктор, проф. Ц.Төрбат, ЭША Д.Батсүх, Т.Батбаяр нар цаг алдалгүй эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэж нэн ховор эртний нүүдэлчдийн хөгжмийн зэмсгийг олдворлож сэргээлээ. Мөн энэ ховор хөгжмийн зэмсгээ ЮНЕСКО-д бүртгүүлж, Монгол нутагтаа эргэн сэргээж анхны хөгжмийн үйлдвэр байгуулсан.
 
                          Долоо: “Хонхны дуу” төрийн соёрхолт дуу болсон
 
 
Одоогоос 25 жилийн өмнө Монголын ард түмнийг ардчилсан нийгэм рүү уриалан дуудсан С.Цогтсайхан агсны “амьдруулсан” “Хонхны дуу” бүтээлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ онд Төрийн соёрхол хүртээсэн юм. Монголын Ардчилсан холбоо байгуулагдсаныг зарлаж, тэр үеийн Улс төрийн товчоо, тэр үеийн Ардын их хурлын тэргүүлэгчдэд хандаж 14 зүйл бүхий шаардлага тавьж, анхны цуглааныг хийх үед “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсан, мөн дуучин Н.Энхбаяр нар “Хонхны дуу”-гаа дуулж, Монголд Ардчилсан хөдөлгөөн өрнөснийг зарлаж байжээ.
 
                        Найм: Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагнал авав
 
 
Уянгын яруу найргийн их мастер хэмээн алдаршсан Румын улсын суут яруу найрагч Михай Эминескугийн олон улсын академиас зохион байгуулж буй Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг яруу найрагч Г.Мэнд-Ооёо энэ онд хүртлээ.Энэ шагнал нь Монголын их утга зохиол, тэр дундаа манай үндэсний яруу найргийг өнө эртний соёлт Европ тивд хэрхэн өндрөөр үнэлж хүлээн авч байгаагийн тод илрэл гэж үзэж онцлох үйл явдлаар тэмдэглэж байна.
 
                          Ес: Цэргийн хөгжмийн наадамд урилгаар оролцсон
 
 
Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим Эдинбургийн наадмын томоохон хэсэг болох Цэргийн хөгжмийн наадам (The Royal Edinburgh Military Tattoo)-д оролцох урилгаар оролцсон.
Дэлхийн улс орнуудын цэргийн шилдэг хөгжимчдийг урьж авчрахаас гадна цэргийн эрдмийг үзүүлэн сурталчилдаг уг наадмыг жил бүр дунджаар 200 гаруй мянган хүн Шотландын Эдинбургт үздэг бол 100 сая гаруй үзэгч цэнхэр дэлгэцээр хүлээн авдаг аж. Харин манай ЦДБЭЧ, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн баг бүрэлдэхүүн нэр хүндтэй тус наадамд анх удаа оролцсон нь энэ юм. 

                               Арав:. “Тэргэнцэртэй сайхан бүсгүй”-г анх удаа шалгаруулжээ
 
 
Монголд анх удаа “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээнийг энэ онд амжилттай зохион байгуулж анхны миссээр Д.Цолмон хэмээх бүсгүй шалгарч, миссийн титмийг зүүсэн юм.
Энэхүү арга хэмжээнд 15 сайхан бүсгүй оролцсон бөгөөд тэд хамтран бүжиглэж, үндэсний хувцсаа өмсөн тайзнаа гарч, дизайнеруудын урласан хувцсыг мэргэжлийн загвар өмсөгчидтэй хамт үзүүлсэн нь илүү онцлогтой байсан билээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

2014 оны урлаг, соёлын онцлох 10 үйл явдал   
Үзсэн: 6604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-12-28 11:51
Мэнд-Ооёо гуайд баяр хүргэе.
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-12-27 09:49
мисс БАТЦЭЦЭГ үнэхээр тасархай юм аа сайхан мисс байна
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-12-26 21:39
Хонхны дуунд төрийн том шагнал өгөх гэж дээ
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-12-26 15:10
хамгийн сайхан МОНГОЛ ҮНДЭСТЭН мандтугай
182.160.4.xxx [182.160.4.xxx] 2014-12-26 14:21
7 terbum hun chini bugd saihan busguichuud bish shuu dee ha ha bichne gej alah yumaa

Бидэнтэй нэгдээрэй