Шууд Chart

Энхийг сахиулагч залуусд НҮБ-аас хүндэтгэл үзүүлжээ

2014-12-26 15:34:06

Цагдаагийн байгууллагын алба хаагчид БНӨСУ-ын Юнити мужид НҮБ-ын мандатын дагуу үүргээ амжилттай биелүүлж байна. Манай улсын албан хаагчдын хувьд Юнити мужийн иргэд болон орон гэрээсээ дайжсан хүмүүс, НҮБ-ын ажилтан, албан хаагчдын аюулгүй байдлыг хангах талаар даалгасан үүргийг амжилттай гүйцэтгэж байгаа бөгөөд энэхүү үүргээ найдвартай биелүүлж буй хоёр албан хаагчид НҮБ-аас хүндэтгэл үзүүлж, баярын бичиг гардуулжээ.

ЦЕГ-ын ОНАБХГ-ын Хамгаалалтын III газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Баярсайхан, ХУД-ийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Баасанжаргал нарт улс орныхоо нэрийг өндөрт өргөж яваад талархал илэрхийлж, тэдний гэр бүлд талархлын захидал илгээсэн байна.

Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн хугацаанд Цэргийн багаас зохион байгуулсан соёл хүмүүжил, урлаг спортын уралдаан, тэмцээнд манай алба хаагчид идэвхитэй оролцон "South Sudan Mister-2014" тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Т.Ганболд 80 кг-ийн жиндээ түрүүлэн "Шилдгийн шилдэг тамирчин"-аар шалгарч, шилжин явах цом, алтан медалиар энгэрээ мялаажээ.

Мөн IV мотобуудлагын баталионоос зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд Завхан аймгийн цагдаагийн газрын Саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Анхболд ахлагчтай баг 2-р байранд шалгарч, мөнгөн медалиар шагнагдсан байна. CБД-ийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад С.Баярбилэг цахилгаан хөгжмийн хамтлагт дуучин, гитарчинаар авьяас билгээ бусдадаа түгээж байна.

 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Энхийг сахиулагч залуусд НҮБ-аас хүндэтгэл үзүүлжээ  
Үзсэн: 1016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй