Шууд Chart

“Үргээлэг” хамгийн их ашиг олсон киногоор шалгарчээ

2014-12-26 16:28:02

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд хүргэдэг.

Үүний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчдийн бүтээсэн уран бүтээлийн чанар чансаа сайжирч тус зах зээл дээр өрсөлдөөн бий болох нөхцлийг бий болголоо. 2014 оны эхний хагас жилд Монголын кино ертөнцөд хамгийн их ашиг орлого олсон киногоор найруулагч, зохиолч Ж.Сэнгэдоржийн зохиож найруулсан “Үргээлэг” кино шалгарч байсан бөгөөд оны сүүлийн хагаст ч ашиг орлогоороо тэргүүлсэн хэвээр байна.
 
"Үргээлэг" киногоор Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлууд болон Монголд ажиллаж амьдарч буй хятад иргэдийн тухай өгүүлсэн. Харин “Зүрхээр наадагч” кино удааллаа.  2014 онд нийт 39 монгол кино шинээр гарч энэ зах зээл дээр дөрвөн тэрбум орчим төгрөг эргэлдсэн байна.
   
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Үргээлэг” хамгийн их ашиг олсон киногоор шалгарчээ  
Үзсэн: 2828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй