Цөлжилт болон ган гачиг нь дэлхийн гадаргын дөрөвний нэг, хүн амын тавны нэг буюу нэг тэрбум хүн, 110 оронд шууд нөлөөлж байгаа аж. Хүний үйл ажиллагааны нөлөөгөөр жил бүр агаар мандалд зургаан тэрбум тонн нүүрсхүчлийн хийн давхар ислийг цацаж байдаг гэнэ. 1960-аад онд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшигт үзэгдэл жилд 16 удаа тохиож байсан бол 2007 оны байдлаар 70 болж нэмэгджээ. Мөн дэлхийн нийт модны төрөл зүйлийн 10 хувь буюу 8000 нь устах аюулд хүрчээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс болж 2005 онд Европт 25000 хүн хэт халуунаас болж амиа алдсан байна. Монголын хувьд сүүлийн 67 жилд агаарын дундаж хэм дэлхийн дулаарлын түвшингээс бараг гурав дахин их буюу 2.1 хэмээр нэмэгджээ. Хур тунадас 20 орчим хувиар багассаны улмаас говь хээрийн зааг бүсийн нутгаар ургамлын ургаж эхлэх хугацаа 30 жилийн өмнөхөөс нэг сараар хойшилсон байна.
Түгшүүртэй баримтууд | ||
Үзсэн: 1431 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.