Шууд Chart

"Оройн дээд” түүхэн дуурийг өнөөдөр толилуулна

2014-12-29 13:19:53

ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Ардын уран зохиолч, СГЗ П.Бадарч, Төрийн соёрхолт, СГЗ Д.Төрбат нарын цомнолоор “Оройн дээд” үндэсний түүхэн дуурийг анх удаа энэ сарын 29-нд буюу өнөөдөр тайзнаа толилуулах гэж байна.

Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл суртлын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны 12 дугаар сарын 29-нд болсон эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх ба хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн Монголын ард түмэн, эрх чөлөөг эрхэмлэгч дэвшилтэт үзэлт ноёд тайж нар болон YIII Богд Жавзандамба гэгээн нар энэ ОРОЙН ДЭЭД үндэсний түүхэн дуурийн гол юм.

ҮДБЭЧ-ын шинэ уран бүтээл “Оройн дээд” нь 3 бүлэг 7 үзэгдэл бүхий урьд тавигдаж байсан дуулалт жүжгүүдтэй харьцуулахад харьцангуй дуурилаг шинж чанар илүүтэй дуучдын ур чадварыг ахиулж, тэднийг сорьж хөгжүүлж шинэ түвшинд хүргэж байгаа уран бүтээл юм. Үндэсний хэв шинжээ хадгалсан орчин үеийн хэмнэл бүхий дуугаралтын онцлогтой байна.
Энэ бүтээлд ҮДБЭЧ-ын АЖ, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норонбанзадын нэрэмжит дуу анги, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч, төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги зэрэг  200 гаруй уран бүтээлч ажилтан албан хаагчид, Сити дээд сургуулийн ардын дууны ангийн оюутнууд оролцож байгаа бөгөөд найруулагч зураачаар тус чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд, Хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч М.Бирваа, удирдаачаар УСУдирдагч, Ерөнхий удирдаач Н.Буянбаатар, хормейстр Ц.Буян-Орших, бүжиг дэглээч  СТА Х.Хашхүү, СТА О.Цэцгээ  нар ажиллаж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Оройн дээд” түүхэн дуурийг өнөөдөр толилуулна  
Үзсэн: 1295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй