Шууд Chart

Хоёр аварга шөвгийн наймд үлдлээ

2014-12-29 18:07:27

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна. Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөж шөвгийн найман бөх үлдлээ. Шөвгийн наймд улсын аварга С.Мөнхбат улсын арслан Д.Азжаргалыг амлаж, улсын аварга Г.Эрхэмбаяр улсын харцага Ө.Бат-Оршихыг амлаж, улсын арслан Н.Батсуурь улсын харцага Т.Өсөх-Ирээдүйтэй хүч үзэж байна.

Харин энэ даваанд улсын харцага Э.Оюунболд улсын гарьд Б.Гончигдамба  нар тунаж үлдлээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хоёр аварга шөвгийн наймд үлдлээ   
Үзсэн: 1213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй