Шууд Chart

Хорих 411-р ангийн хүмүүжигч хүүхдүүдэд шинэ жилийн мэнд хүргэлээ

2014-12-30 09:34:33

Ирж буй шинэ жилийг тохиолдуулан Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Энхтайван, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ж.Долгормаа нар ШШГЕГ-ын харьяа Хорих 411-р ангид ял эдэлж, эрх нь хязгаарлагдсан хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа. Энэ үеэр тус ангийн мэдээллийн зүйн кабинетэд хоёр ширхэг суурин компютер бэлгэлсэн байна. Мөн ангийн дарга, хошууч З.Мөнх-Эрдэнэ Хорих ангийн удирдлага, ажилтнууд хүүхдүүдтэй харилцах харилцаагаа өөрчлөх, дотоод журмандаа өөрчлөлт оруулж, амьдрах ухааны сургалт зохион байгуулж, орчин нөхцлийг хүүхдэд ээлтэй болгон сайжруулах олон ажил хийсний үр дүнд хүүхдүүд хэрхэн засарч байгаа талаар танилцууллаа. ХТҮГ-ын дэд дарга Т.Энхтайван хүүхдүүдийн хийж бүтээсэн зүйлтэй танилцаж, "хүн болгонд авьяас байдаг түүнийгээ хөгжүүлэх нь чухал" гэдгийг онцлоод нийт хүмүүжигч хүүхдүүдэд шинэ жилийн баярын мэнд хүргэлээ.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Хорих 411-р ангийн хүмүүжигч хүүхдүүдэд шинэ жилийн мэнд хүргэлээ   
Үзсэн: 1613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-12-30 14:03
shorongiin on jilvvd
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-12-30 14:02
шоронжсон он жилүүд болж байна даа 2 дахь удаагаа элбэгдорж гарснаас хойш

Бидэнтэй нэгдээрэй