Монгол цэргийн музей Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Нийгмийн технологийн сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу 3 дахь жилдээ археологийн хайгуул судалгаа, малтлагын ажлыг зохион байгуулжээ. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд олдсон археологийн олдворыг боловсруулан, судлах археологийн лабораторийн танхимыг “Нүүдэлчдийн өв-3” үзэсгэлэнгийн үеэр нээсэн юм. Уг танхимд их, дээд сургуулийн оюутан залуучууд, багш сурган хүмүүжүүлэгчид өргөнөөр зочлон, үйлчлүүлэх бүрэн боломжтой аж. Ахеологийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө авч, судалгаа, шинжилгээний ажлыг хамтран явуулах санал хүргүүлж эхэлсэн байна.
Археологийн лабораторийн танхимын нээлт болов | ||
Үзсэн: 1145 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.