Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрлээ үзэгч, сонсогчдодоо шинэ жилийн бэлгээ задаллаа. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаар олонд танигдсан бөгөөд түүний уран бүтээлийн сан "Миний хоёр жаргал", "Белые рози" буюу "Цагаан сарнай", "Энх өглөө", "Шинэ жилээр" зэрэг дуугаар арвижжээ.
Түүнчлэн өнгөрсөн намар "Энх өглөө" дууг Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, СГЗ Р.Энхбазар нараас албан ёсны зөвшөөрлийг нь аван дуулж, дүрсжүүлэн олны хүртээл болгосон нь ард түмнээс сайн үнэлгээг авсан.
Түүний шинэ клипэнд МУГЖ Г.Жагдаг, МУГЖ Д.Гүрсэд нар тогложээ. Мөн дуучин Хүрлээ өөрөө клипэндээ тоглосон бөгөөд Ананд хэмээх бүсгүй түүний хайрыг булаасан эмэгтэйн дүрийг бүтээсэн байна.
“Шинэ жилээр” /клип/ | ||
Үзсэн: 1217 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.