![](/uploads/201001/news/thumb/.png)
БОАЖЯ-аас байгаль хамгаалагчийн жилийн ажлын хүрээнд зөвхөн байгаль хамгаалагчаар хязгаарлахгүйгээр сум, тосгоны засаг дарга, хууль хяналтын байгууллагын ажилтнууд, төрийн бус байгууллагын төлөөлөгчид идэвхтэн байгаль хамгаалагчид зэрэг 2023 хүнийг хамруулсан байгаль орчны ажилтнуудын орон нутгийн зөвлөлгөөнийг өнгөрсөн онд 21 аймаг, нийслэлд зохион байгуулжээ. Хурлаар ирэх онд байгаль хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын тухай тодорхой зөвлөмж гаргаж олон нийтэд тараахаар болсон байна.
Мөн энэ онд байгаль хамгаалагчдын дунд зарлах 25.0 мянган ам. долларын урамшуулал бүхий уралдааны болзлыг хэлэлцүүлж, зарлахаар болжээ.
25000 ам долларын болзолтой уралдаан зарлахаар болжээ | ||
Үзсэн: 1396 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.