Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдал

2013-08-13 08:42:14

 

  • 09:30 цагаас Төрийн ордны А танхимд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон холбогдох байгууллагууд хамтран "Мэдээллийн аюулгүй байдал" семинарыг зохион байгуулна.
  • ·  11.00 цагт ССАЖЯ дээр давж заалдах шатны шүүхээс В.И.Лениний музейн өмчлөлийн асуудлаар МАН-ын гомдолыг хэрэгсэхгүй болгож, В.И.Лениний музейг төрийн өмчөөр дахин баталсан талаар мэдээлэл хийнэ. Харилцах утас: 8800807
  • 12:00 цагт Төрийн ордны Г танхимд Олон улсын болон Монголын Залуучуудын өдрийг тохиолдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хэвлэлийн бага хурал зохион байгуулах гэж байна. Монголын Залуучуудын хөгжил дэвшлийн талаар төрөөс баримтлах бодлого, Залуучуудын өдрийг угтан зохион байгуулах үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх энэхүү хуралд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Китахар Наоми нар оролцоно. Утас: 88093607
  • 15-17 цагт Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн задгай театрт "Харшил, урвал үзүүлдэг ургамлын үрлэлтийг хязгаарлах нь” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг болно.Сэтгүүлчид та бүхнийг урьж байна.Холбогдох утас: 325044, 99554999
     
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Өнөөдөр болох үйл явдал   
Үзсэн: 1265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй