Шууд Chart

"Дакар Ралли-2015" нээлтээ хийжээ

2015-01-05 10:24:38

Мотоспортын хамгийн сонирхолтой тэмцээн болох "Дакар ралли" Аргентин улсад өнгөрөгч гуравны өдөр нээлтээ хийсэн байна. 2015 оны “Дакар ралли” уралдаан нэгдүгээр сарын 3-17-ны хооронд 9200 км замыг туулах ба  Аргентин, Болив, Чили улсын нутгаар дамжин буцаад Аргентинд барианд орох юм. Энэ жилийн уралдаанд манай улсаас анх удаа автомашины төрөлд өрсөлдөж байгаа юм. 

35 жилийн түүхт уралдаанд Монгол-Унгерийн хамтарсан багийг төлөөлөн 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж, 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр Ө.Бямбацогт, мотоциклийн төрөлд ОУХМ Д.Болдбаатар 83, Ч.Анар 117 дугаартайгаар оролцоно.

 

Монгол Унгарын хамтарсан багаас гурван машинаар есөн тамирчин уралдах ба тав нь Монгол, дөрөв нь Унгар тамирчид юм.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Дакар Ралли-2015" нээлтээ хийжээ   
Үзсэн: 1247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй