Шууд Chart

Энэтхэг улс нисэх онгоц тээвэрлэгч үйлдвэрлэжээ

2013-08-13 09:03:45

Энэтхэг улс дотооддоо үйлдвэрлэсэн анхны нисэх онгоц тээвэрлэгчээ даваа гарагт танилцууллаа. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 37500 тонн жинтэй "INS Vikrant" тээвэрлэгчийг 2016 онд өргөн хэмжээний туршилтанд оруулах бөгөөд 2018 он гэхэд тэнгисийн хүчинд албан ёсоор шилжүүлж өгөх ажээ. Ийнхүү Энэтхэг  нь нисэх онгоц тээвэрлэгч үйлдвэрлэх хүчин чадалтай орнуудын нэг болж байна.  Одоогоор тэдгээр орнуудын тоонд АНУ, Их Британи, ОХУ, Франц орж байгаа билээ.
"INS Vikrant" тээвэрлэгчийг танилцуулснаар барилгын ажлын эхний шат дуусч байгаа юм байна.  Тээвэрлэгчийн одоо дахин зогсоолд байрлуулж дутуу байгаа ажлуудыг гүйцээх гэнэ. 260 метр урт, 60 метр өргөн энэхүү аварга том усан онгоцны угсралтын ажлыг Кочин дахь усан онгоцны үйлдвэрт явуулсан байна. Загвар дизайныг нь Энэтхэгчүүд өөрсдөө гаргасны зэрэгцээ төрийн мэдлийн ган үйлдвэрлэгч компанийн өндөр чанартай ганг ашиглаж байгаа юм байна.

РАЛЬДИЙ.А /SHUUM.MN/ Албан ёсны зөвшөөрөлтэйгээр нийтлэв.




Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Энэтхэг улс нисэх онгоц тээвэрлэгч үйлдвэрлэжээ  
Үзсэн: 2450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй