Шууд Chart

Умард Солонгосчууд ухаалаг гар утас үйлдвэрлэв үү?

2013-08-13 09:18:16

Умард Солонгосчууд өндөр нягтрал бүхий камертай ухаалаг гар утсыг дотооддоо үйлдвэрлэж байна, энэ төслийг удирдагч Ким Чен Ун зөвшөөрсөн гэх мэдээлэл цацагдаад байна. Коммунист улсын KCNA агентлаг залуу удирдагч Ким "үйлдвэрт" зочилж, гар утсыг үзэж сонирхож байгааг харуулсан бичлэгийг дамжуулжээ. Уг утсыг Умардын алдарт ардын дууны нэрээр Ариранг гэж нэрлэсэн байна.

Энэхүү утасны талаар нарийн мэдээлэл одоогоор байхгүй байгаа ч удирдагч Ким "Эдгээр утаснууд хэрэглэхэд маш хялбар, камер нь өндөр нягтралтай зураг авдаг" гэж хэлсэн хэмээн KCNA агентлаг мэдээлжээ. Мөн уг үйлдвэр утсыг олноор нь үйлдвэрлэх хүчин чадалтай гэж дамжуулав. 
 
Гэхдээ ухаалаг гар утсыг яг хэрхэн үйлдвэрлэж байгааг харуулаагүй учраас зарим мэргэжилтнүүд энэ бол Умардын ээлжит суртал ухуулга гэж үзэж байна. Харин "North Korea Tech" сайт "Ариранг утсыг үнэн хэрэгтээ Хятадад үйлдвэрлэж улмаар Умардад нийлүүлж байж магадгүй" гэж мэдээлжээ.
 
Ямартай ч дэлхийн хамгийн хаалттай улсуудын нэг болох БНАСАУ –д энэхүү шинэ технологийг ашиглах боломж хязгаарлагдмал байх магадлал өндөр бөгөөд тус улсад интернэт бол ард иргэдийн хувьд хаалттай зүйл юм. Хойд Солонгост гар утасны 3G сүлжээ байдаг хэдий ч дуудлага хийх, тэр дундаа гадны улсууд руу дуудлага хийх нь энгийн иргэдийн хувьд хориотой байдаг байна. Бүр энгийн үйлдэлтэй гар утас хүртэл өндөр үнэтэй байдаг аж. Сонирхуулахад, одоогоор Хятадын Huawei компани тус улсад гар утас нийлүүлж байгаа юм байна.

РАЛЬДИЙ.А /SHUUM.MN/ Албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэв.



Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Умард Солонгосчууд ухаалаг гар утас үйлдвэрлэв үү?  
Үзсэн: 2076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй