Шууд Chart

Гурван талт хэлэлцээр маргааш эхэлнэ

2015-01-05 14:07:40

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр маргааш Хөдөлмөрийн яаманд эхлэхээр болж, талууд хэлэлцээрийн бүрэлдэхүүнээ баталсан байна. Хэлэлцээрээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаарх хууль эрх зүйн орчин, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр хадгалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээрх дөрвөн бүлэг асуудлыг тусгах юм. Маргаашийн хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөрийн сайдаар ахлуулсан Аж үйлдвэр, Барилга, хот байгуулалт, Уул уурхай, ХАХНХЯ, Эрүүл мэнд, спорт, Сангийн яам, БСШУЯ-ны найман төлөөлөл, Ажил олгогч Эздийн нэгдсэн холбооны Дэд ерөнхийлөгч тэргүүтэй найман хүн, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн тэргүүлсэн найман төлөөлөл орох аж.

 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Гурван талт хэлэлцээр маргааш эхэлнэ  
Үзсэн: 1288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй