Монголын дууны урлагт өөрсдийн авьяас билэг, онгод мэдрэмжээр хөглөгдөн хүч түрэн орж ирж буй «CONSONANS» хамтлагийн уран бүтээлчдийг дуунд дуртай дуучин Монгол түмэн хэдийнэ таньдаг болжээ.
2013 онд байгуулагдсан тус хамтлаг С.Гончигсумлаагийн Хөгжим бүжгийн коллежийг төгссөн А.Наранбаатар (тенор), Э.Отгонбат (баритон), Г.Дашчанрав (тенор) нарын мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн бөгөөд авьяаслаг уран бүтээлч залуучууд өдгөө Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт ажиллаж байгаа гэнэ.
Залуу уран бүтээлчид маань маш богино цаг хугацаанд хэд хэдэн томоохон Гала концертод оролцож тэдний дуулсан дэлхийн алдартай “Carusо” хэмээх уран бүтээл нь хит болон эгшиглэж, олон олон амжилтуудыг авчраад байгаа юм. Тэрээр дуурийн театрийн энэ их ажлын хажуугаар өнөөдөр Оросын холбооны улсыг зорьж байгаа ажээ.
Оросын холбооны соёлын яамны төсөл “Байгаль нууран дээрх сонгодог бүтээл, зах хязгааргүй хөгжим” нэрээр нэрлэгдсэн Олон улсын VI фестивальд уригдаад байгаа ба уг тоглолт 2015 оны нэгдүгээр сарын 10-нд тоглогдох юм байна. Энэхүү тоглолтод өөрсдийн мэргэжлийн чансааг харуулахаар дуурийн гайхамшиг болсон аринуудаас болон Дэлхийн алдартай дуучдын Монгол, Орос бүтээлээс дуулах аж.
"Consonans" хамтлаг Олон улсын VI фестивальд уригджээ | ||
Үзсэн: 1731 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.