Туркийн төв нутгийн Каппадокия мужаас газар доорх нэг хот олж илрүүлсэн нь өнөөдөр манай дэлхий дээр мэдэгдэж байгаа газар доорх хотуудаас хамгийн том нь юм. Тус хот 5000 гаруй жилийн өмнө баригджээ.
Каппадоки нь Туркийн нийслэл Анкарагаас 250 орчим км-т орших, НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-гийн дэлхийн өвд орсон галт уулсын нутаг, түүхийн дурсгалт байгалийн үзэсгэлэнт газар юм.
Энэ хотыг Невшехир хотын хэрмийн ойролцоо барилгын ажил хийж байсан хүмүүс олж илрүүлжээ. Хотын даргын хэлснээр бол газар доорх энэ хотын нийт талбай нь өмнө олдож байсан газар доорх хотуудынхаас илүү том гэнэ. Туркийн орон сууцны барилгын газрын тэргүүн Мехмет Туран “Уг хотыг барилгын суурь ухаж байсан барилгачид олсон. Урьдчилсан тооцоогоор газар доор байсан энэ галларей долоон км-ээс багагүй урттай байсан. Тэгээд л бид ийм дурсгалт зүйлийг устгахгүйн тулд 90 сая доллараар үнэлэгдэх төслөө зогсоогоод байна. Газар доорх энэ хот зөвхөн Туркт ч биш, дэлхийд томд орох хот” гэж мэдэгджээ.
5000 жилийн түүхтэй хот олдлоо | ||
Үзсэн: 1302 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.