МУГТ, Олимпийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзэхээр АНУ-ыг зорьсон. Энэ талаар Монголын боксын холбооны хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Батнасан “Түүний хувьд Азийн наадамд луйвардуулсан нь АНУ-д мэргэжлийн бокст хүч сорих нэгэн шалтгаан болсон байх. Холбооны зүгээс түүний жинд шинэ залуу тамирчин Н.Ариунболдыг нөөж, шигшээ багт урьсан” хэмээн ярьж байна.
Тэгвэл Н.Төгсцогт саяхан өөрийн твиттер хуудсандаа "Ингээд мэргэжлийн боксчин боллоо" хэмээн нийтлэж, мэргэжлийн боксчины үнэмлэхийнхээ зургийг тавьсан юм. Мөн түүнийг мэргэжлийн боксын алдарт дасгалжуулагч Жо Гуссений удирдлагад бэлтгэл хийж буй бичлэг youtube-д тавигджээ.
Н.Төгсцогт мэргэжлийн боксын тулаанд бэлдэж байна /Видео/ | ||
Үзсэн: 1844 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.