Шууд Chart

Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр эхэллээ

2015-01-05 16:57:26

Тус ордын хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрийн ширээнд  Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхэн дөнгөж сая суулаа. Монгол Улсын сайд М.Энхсайхан, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Я.Батсуурь нарын нэлээд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан юм. Тэгвэл Хятадын “Чайна Шэнхуа Энержи”, Японы “Сумитомо”, Монголын “Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл хөрөнгө оруулагчаар ажиллахаар шалгарсан талаар манай цахим хуудас мэдээлсэн. Хоёр тал өнөөдөр үндсэн дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтжээ. Монгол Улсын сайдаар ахлуулсан ажлын хэсгээс "Тавантолгойн нүүрсний ордын өнөөгийн байдал", "Эрдэнэс Тавантолгой" компанийн санхүүгийн байдлыг танилцуулах гэнэ. Харин хөрөнгө оруулагч талаас "Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл" болон "Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замын төсөөл"-лийг танилцуулах аж. Өнөөдрийн уулзалтын зорилго бол дээрх ордын эргэн тойронд оршиж буй асуудлуудыг хэлэлцэж, хоёр тал нэг ойлголттой болоход оршиж байгаа аж.
 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр эхэллээ  
Үзсэн: 2476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-01-06 18:01
Saihan bileg gaid Enh saihan said hoyrt harts arduud chini itgej baigaa shuu?
202.9.47.xxx [202.9.47.xxx] 2015-01-05 21:30
тэгэхээр нөгөө хувьцааны асууал нэг тийшээ болно гэж ойлгож болохуу энэ талаар мэдэж байгаа хүн байвал хэлээд өгөөч
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-01-05 17:56
амжилт хүсье, жирийн иргэдийнхээ амьдралыг сайн бодоорой дарга нар минь

Бидэнтэй нэгдээрэй