Италийн алдарт “Ювентус” клубын удирдлагууд 2015 оны зуны солилцоо наймаанд зарцуулах хөрөнгө олох зорилгоор Франц хагас хамгаалагч Пол Погбаг зарахаар үнэлжээ. “La Gazzetta dello Sport”-ын мэдээлж байгаагаар Турин хотын баг түүнийг 90 сая еврогоор үнэлж байгаа юм.
Хэрвээ “Ювентус” Погбаг энэ үнээр зарж чадвал “Монако”-гаас Английн “Манчестер Юнайтед” клубт зээлээр тоглож байгаа Колумб довтлогч Фалькао, Туркийн “Галатасарай” клубын хагас хамгаалагч Уэсли Шнайдер, “Челси”-гийн хагас хамгаалагч Рамерис, “Атлетико”-гоос Мирандаг болон “Боруссия Дортмунд”-ын хамгаалагч Матс Хуммельс нараас сонгож авч болох боломжтой гэж үзэж байгаа ажээ.
“Ювентус” клубтэй 2019 он хүртэл жилийн 4.5 сая еврогийн цалинтай гэрээ байгуулаад байгаа Погбаг сүүлийн үед “Реал”, “ПСЖ”, “Манчестер Сити” болон “Манчестер Юнайтед” клубууд идэвхтэй сонирхож байгаа юм.
“Ювентус”-ын удирдлагууд мөнгө хайж байна | ||
Үзсэн: 1849 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.