Шууд Chart

Гурван сая дахь иргэнийг тодруулах асуудлаар видео хурал хийлээ

2015-01-05 17:59:36

Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран гурван сая дахь иргэнийг тодруулах асуудлаар нийслэл, аймгийн Засаг дарга, эрүүл мэнд, статистикийн газар, хэлтсийн дарга нартай өнөөдөр видео хурал зохион байгууллаа. ҮСХ-ны дарга С. Мэндсайхан гурван сая дахь иргэнийг тодруулах журмыг танилцуулж, тодорхой чиглэл өглөө. Тэрбээр Монгол Улсын хүн ам өнгөрсөн сарын 31-ний байдлаар 2995.9 мянга болж, өмнөх оныхоос 2.2 хувиар өсч, төрсөн хүүхдийн тоо өнгөрсөн онд хамгийн их буюу 82839-д хүрснийг мэдээллээ. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд гурван сая дахь иргэнийг тодруулах журмын талаарх мэдээллийг ард иргэдэд шуурхай хүргэх, төрөх эхийн судалгааг тодорхой болгох, төрөлтийг тухайн өдөрт нь багтаан мэдээлэх талаар Статистикийн болон эрүүл мэндийн газар, хэлтсүүд нягт хамтран ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Гурван сая дахь иргэнийг тодруулах асуудлаар видео хурал хийлээ   
Үзсэн: 1304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй