Шууд Chart

"Дакар Ралли"-гийн эхний гараа өндөрлөв

2015-01-05 18:09:55

"Дакар ралли" амжилттай үргэлжилж байна. Энэ оны "Дакар ралли"-гийн эхний гараа Аргентиний нийслэл Буэнос Айрэс хотоос Вилла Карлос Паз хүртэл 170 км замд явагдсан юм. Авто машины төрөлд Испанийн тамирчин Нани Рома аваргаа хамгаалах боломжоо алдлаа. Тэрээр гараанд олон цаг алдсан бөгөөд барианаас гараад 10 км өнгөрөхөд  түүний машинд гэмтэл гарчээ.

Нээлтийн гараанд 2011 оны Дакарын аварга Катарын Нассер Аль Аттиях түрүүллээ. Тэрбээр барианд хоёрт орсон талбайн эзэн орны тамирчин Орландо Террановагаас 22 секундын өмнө бариалжээ.

Удаах байрт хаммераар уралдаж байгаа Америкийн тамирчин Робби Гордон орсон юм. Хамгийн сонирхолтой нь "Дакар Ралли"-гийн 10 удаагийн аварга Стифан Петерхансел тэргүүлэгчээс 2 минут 35 секундээр хоцорч, 10 дугаар  байрт оров.

Харин мотоциклийн төрөлд Их Британийн Сэм Сандерлэнд түрүүллээ. Барианд түүнээс таван секундээр хоцорч ирсэн Пауло Гонкалвес удаах байрт орлоо. Куадын төрөл Чилийн Игнасио Касалэ тэргүүлсэн бол аваргаа хамгаалагч Польшийн Радал Соник түүнээс долоон секундын дараа барианд оржээ. Ачааны машины төрөлд Нидерландын Ханс Стэси хамгийн түрүүнд барианд оржээ.

Монгол Улсаа төлөөлөн оролцож буй тамирчид амжилттай бариалсан хэмээн оролцогчид дамжууллаа. “Dakar 2015”-ын Stage-1 уралдаанд 83-аас гарсан Д.Болдбаатар 70 дугаар байр, Ч.Анар 142 дугаар байрт бариаллаа. Өнөөдөр Улаанбаатарын цагаар 17.00 цагаас "Stage-2" мото ангилллын уралдааны гараа эхлэх бөгөөд хатуу хөрс, чулуурхаг гадаргуу, мөн сул элс ихтэй нутгаар уралдана.

"Дакар Ралли"-гийн хоёр дахь гараа Вилла Карлос Пазаас Сан Хуан хүртэл явагдана. Хоёр дахь өдрийн уралдааны маршрут:

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Дакар Ралли"-гийн эхний гараа өндөрлөв   
Үзсэн: 1950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.42.xxx [202.70.42.xxx] 2015-01-06 08:18
buh tamirchdadaa amjilt husie
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-01-05 20:21
manaihan barahgui bho

Бидэнтэй нэгдээрэй