Шууд Chart

Н.Төгсцогт 15 секундэд 130 цохилт хийжээ /Видео/

2015-01-06 09:35:19

Мэргэжлийн бокст хүч үзэхээр сэтгэл шулуудсан МУГТ Н.Төгсцогтын бэлтгэлийн үйл явцыг Es news-ээс үзэгчдэд хүргэж байгаа. Мэргэжлийн боксын алдарт дасгалжуулагч Жо Гуссены шинэ тамирчинтай хандах арга барил, гол зарчим нь хэвлэл мэдээлэл, бокс сонирхогчдын хүрээнд ил тод байх гэдэг зарчим юм.

Өмнө нь Н.Төгсцогтыг ямар үе шаттай, хэрхэн бэлтгэж байгааг хэлж байсан Жо Гуссен энэ удаад "Манай хүний анхны бэлтгэл надад гэнэтийн бэлэг байсан хэмээн хүлээн зөвшөөрсөн бол клубын залуус нь "Кинг Тугсу" буюу хаан Төгсөө хэмээн хочлох болжээ" гэсэн байна.

Түүний 15 секундэд 130 цохилт хийсэн бичлэгийг Es news-ийн сурвалжлагч Элли Секбэч хийж, youtube.com-д байршуулсныг үзэцгээе. Харин интернэтэд байршуулсан бичлэгүүд дээр гарч байгаа хүмүүс бүгд Н.Төгсцогтын чадварыг шагшин магтаж байх бөгөөд сэтгэгдэл бичсэн хүмүүс эхний тулааныг нь тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Н.Төгсцогт 15 секундэд 130 цохилт хийжээ /Видео/  
Үзсэн: 1127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй