Шууд Chart

Экс найз залуугийнхаа пийшинд гацжээ

2015-01-06 09:39:34

Өмнөд Калифорни дахь гал сөнөөгчид шинэ жилийн амралтын өдрүүдэд ер бусын олон дуудлагад дарагджээ. Түүний нэг нь экс найз залуугийнхаа байшингийн яндангаар орох гэж байгаад гацсан нүцгэн хүүхнийг аврах ажиллагаа байв. Калифорни мужийн гал сөнөөгчдийн ярьснаар 35 настай эмэгтэй өнгөрөгч бямба гарагийн өглөө экс найз залуугийндаа “зочлохоор” хаалгыг нь тогшсон боловч хаалгаа нээгээгүй байна. Тэгээд тэр дээвэр рүү авирч, хувцсаа тайлан яндангаар дамжин гэрт орохоор доошилсон ч гацжээ. Оройн 5 цагийн үед түүний хуучин найз залуу Тони Хернандезийг гэртээ ирэхэд яндан дотроос нь тусламж хүсэн уйлах эмэгтэй хүний дуу сонсогдсон байна. Тийнхүү тэрбээр гал сөнөөгчдийг дууджээ.

Дуудлагаар ирсэн гал сөнөөгчид “Эхлээд түүнийг татаж гаргах гэсэн боловч тэр хаашаа ч хөдлөх боломжгүй гацсан байсан. Тиймээс пийшинг нураахаас өөр арга байсангүй. Үнэндээ түүнийг аврах маш хэцүү байлаа” гэж ярьсан байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Экс найз залуугийнхаа пийшинд гацжээ  
Үзсэн: 5639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-01-06 18:08
soliotoi hog we

Бидэнтэй нэгдээрэй