
Өнгөрөгч даваа гарагт Хойд Дакотад сургуулийн автобус, ачааны галт тэрэгтэй мөргөлдөж, 62 настай автобусны жолооч болон 17 настай сурагч охин амиа алдсан байна. Үүнээс гадна 11 хүн гэмтэж бэртсэн аж.
Осол Хойд Дакотагийн зүүн хойд хэсэгт орших Ларимороос 5 миллийн зайтай зам дээр 15:39 цагт гарсан байна.
Замын цагдаагийн дэслэгч Troy Hischer “11 хүнийг эмнэлэгт хүргүүлсэн бөгөөд хоёр хүн газар дээрээ амьсгал хураасан. Ачааны галт тэрэг жолоочийн талаас мөргөсөн учраас жолооч болоод охинд тусламж үзүүлэхэд дэндүү оройтсон байлаа” гэж ярьжээ.
Мэргэжилтнүүд ослын шалтгаан болоод сургуулийн автобус төмөр замд тулж ирчихээд яагаад зогсож чадаагүй зэргийг шалгаж байгаа аж.
Зарим эх сурвалжийн ярьснаар осолд орж, бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдэх магадлалтай байгаа гэнэ.
BNSF ачааны галт тэрэгний компанийн хэвлэлийн төлөөлөгч “Галт тэрэг ямар ч ачаа тээвэрлээгүй байсан бөгөөд галт тэрэгний багийн гишүүд хүнд, хөнгөн хэлбэрийн бэртэл авч, эмнэлэгт эмчлүүлж байгаа” гэсэн байна.
Сургуулийн автобус, ачааны галт тэрэгтэй мөргөлдөж хоёр хүн нас баржээ | ||
Үзсэн: 3060 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.