Өдөр тутмын сонины шинэ дугаарын мэдээ, мэдээллийг тоймлон хүргэж байна.
"Өнөөдөр" сонин энэ өдрийн дугаарт "Мөнгөний бодлогод найдах сонголт", "Хар тамхи хэмээх аймшигт бодисын хор нөлөөг тэнд өчнөөн харлаа", "Гурван сая дахь иргэн 21-23-нд төрөх магадлалтай", "Газар нутгийг минь хууль бусаар эзэмшсэн харийнхан буцааж өгөхгүй нь", "Гурван халимны нуруун дээр гундаж яваа арал" зэрэг нийтлэлүүд багтжээ. Мөн "Цанын холбоодод 120 иж бүрдэл бэлэглэв", "Билли Жой Армстронг: Рок н ролл хэзээ ч моодноос гарахгүй" зэрэг мэдээ, ярилцлагуудыг нийтэлсэн байна.
"Өдрийн сонин"-д "Тавантолгойн хэлэлцээ цагаан сараас өмнө дуусч магадгүй нь", "Эко яндан зохион бүтээжээ", "Монгол охид тэргүүлсэн Манжуурын наадам", "Д.Хаянхярваа: Өрийн таазыг нэмэгдүүлье гэдэг зүйл яриагүй" зэрэг мэдээ, мэдээллүүд нийтлэгджээ.
"Үндэсний шуудан" сонины шинэ дугаарт "Шинжлэх ухаан улс төртэй ганзага нийлсэн түүх байхгүй", "Цалингүй ажиллах нэрийдлээр албан тушаалдаа үлдэх арга", "ОХУ-ын иргэн Төрийн банкинд хуурамч валют солиулжээ", "Тансаглалаас ямаа завшиж, популизмаас улстөрчид л хождог" зэрэг нийтлэлүүд нийтлэгджээ. Мөн "Сула Григг: Хүн бүрт бусдад зориулах хайр гэж бий" ярилцлага багтсан байна.
"Зууны мэдээ" сонины энэ өдрийн дугаараас "Ногоон уут хэний бизнес вэ', "Г.Алтансүхийг АМГ-ын даргаар эргүүлэн томилуулахаар шийджээ", "Өргөдлийн журмаар 20.94 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгоно", "Жишиг үнийг засаад ч өвдөг шороодов", Хаяцах барьц ба уяа бөхчүүд" зэрэг мэдээ, мэдээллүүдийг унших боломжтой юм.
"Улс төрийн тойм" сониноос "Арилжааны банкууд амруугаа алгадуулав", "Р.Бурмаагийн хийтэй мэдээлэл", "Хэмнэлт болоод хийхлийн шалтгаан", "Малайзын онгоцны сүйрэл Зууны нууц хэвээр үлдэх үү", "Босоо ороолон" зэрэг нийтлэлийг онцлон хүргэж байна.
"Монголын үнэн" сонинд "Цэргийн бүртгэлд хамрагдахгүй бол захиргааны арга хэмжээ авна", "Төсвийн алдагдлыг төрийн албан хаагчдын цомхотголоор нөхнө" зэрэг мэдээ, мэдээллүүд нийтлэгджээ. Мөн "А.Гантулга: Хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах шийдвэр гараагүй", "С.Түвшинжаргал: Өндөрлөгт хүрсэн хүмүүс дандаа ганцаарддаг", "XIV Далай лам: Дэлхийн III дайны аюул нүүрлэхгүй" зэрэг ярилцлагуудыг унших боломжтой юм.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1238 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.