
"Шинэ үе продакшн"-ы жүжигчин Ц.Алдармаад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.6 гэх зүйл заалтаар буруутгаж, 7 жил 10 хоногийн ял оноосон билээ. Тэгвэл шинжээчийн дүгнэлт дахин гарсан байна. Ингэхдээ Д.Оюунтуулыг хүнд биш хүндэвтэр гэмтээсэн гэж гарчээ. Ингэснээр Ц.Алдармаад үүсгэсэн зүйл ангийн заалт 98 болж өөрчлөгдсөн юм. Тус зүйл ангид бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол 251-451 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Тэгэхээр Ц.Алдармаад оноосон 7 жил 10 хоногийг хорих ял торгуулийн ял, эсвэл албадан ажил хийлгэх, ял оноолоо гэхэд дээд тал нь 3 жилийн хорих ял болж хөнгөрөх боломжтой юм байна. Цаашлаад энэхүү зүйл заалт нь “тэнсэн”-д хамрагддаг учир Ц.Алдармаа эрх чөлөөтэй болох боломжтой аж.
Ц.Алдармаагийн зүйл ангийг өөрчилжээ | ||
Үзсэн: 1081 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.