Буриадын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Улаан-Үд хотын захирагчийн нэрэмжит “Кубок Горсовета” ес дэх удаагийн тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол Улсын 17 баг оролцсоны дунд Улаанбаатар хотын “Улаанбаатар их сургууль”, “Хоромхон”, “Дэрэн”, Эрдэнэт хотын “Хангарьд” гэсэн дөрвөн мини хөлбөмбөгийн баг оролцоод ирлээ.
“А” хэсэгт орсон Улаанбаатар их сургуулийн баг нэг хожил, хоёр хожигдолтой /бөмбөгийн харьцаа 20:16/ хэсэгтээ гуравдугаар байрт орж, бусад гурав нь хэсэгтээ хожил авч чадаагүй байна.
Улаан-Үд хотын захирагч Александр Голков тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Манай тэмцээн хүмүүсийг нэгтгэж байна. Энэ удаагийн тэмцээн оны эхний хамгийн анхны тэмцээн болж хотод болох олон тэмцээний салхийг хагаллаа. Энэ жилийн тэмцээн урьд урьдынхаас улам өргөн хүрээг хамарч, олон алдартай тоглогчид хүрэлцэн иржээ” хэмээн онцлосон байна.
Тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд манай багууд 9-16 дугаар байрын төлөө тоглож байна. Тэмцээний хаалт маргааш орон нутгийн цагаар 21:00 цагт Дружба спортын ордонд болно.
Заалны хөлбөмбөгчид Улаан-Үдэд тоглож байна | ||
Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.