Шууд Chart

Тавантолгойн хэлэлцээгээр нууцлалын гэрээнд гарын үсэг зуржээ

2015-01-06 10:56:07

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан талтай хэлэлцээ хийх ажил өчигдөр эхэлсэн. Тус хуралд Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуусан ажлын хэсэг Монголын талыг төлөөлсөн оролцож байна. Мөн хөрөнгө оруулагч Консерциумын талаас Энержи Ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл,  дэд захирал Л.Оюунбат,  China Shenhua Overseas Development & Investment  компанийн ТУЗ-ын дарга Шао Жүнжие, дэд ерөнхийлөгч Жоу Тиежүн, болон Sumitomo корпорацийн Нүүрсний хэлтсийн Ерөнхий менежерийн зөвлөх Кэйжи Кирибүчи, Монгол дахь салбарын захирал Хирото Фиживара нар оролцлоо. Хурлын үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Таван толгойн уурхайн үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдал“-ын талаар , “Монголын төмөр зам”  ТӨХК-ийн захирал П.Батсайхан “Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлын явц, гэрээт компаниуд, тэдгээрийн төлбөр” болон бусад холбогдох мэдээллийг танилцуулсан юм.
Хөрөнгө оруулагч Консерциумыг төлөөлж Энержи Ресурс ХХК-ийн дэд захирал Л.Оюунбат “Таван толгойн ордод хөрөнгө оруулах гэрээний агуулга, гэрээнд баримтлах олон улсын стандартууд” зэрэг холбогдох мэдээллийг Ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа.
Консерциум нь Таван толгойн нүүрсний ордод Төслийн санхүүжилт хэлбэрээр хөрөнгө оруулж, хөгжүүлэх юм. Төслийн санхүүжилт гэдэг нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудыг төсөлд татан оролцуулах хөрөнгө оруулалтын хэлбэрийг хэлдэг.  Тиймээс  “Таван толгойн ордод хөрөнгө оруулж, хөгжүүлэх”-тэй холбоотой бүхий л гэрээ, хэлэлцээ олон улсын  стандарт, банкны шаардлага хангасан маргаангүй, ил тод байхыг шаардаж байна. Түүнчлэн хуралдаанаар талууд нууцлалын гэрээнд гарын үсэг зурсан байна. Үүгээр бизнесийн ач холбогдолтой мэдээллээ дэлгэхгүй байхаар тохиролцдог аж. Өнөөдөр хэлэлцээ үргэлжилэх товтой байна.
 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Тавантолгойн хэлэлцээгээр нууцлалын гэрээнд гарын үсэг зуржээ   
Үзсэн: 1431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй