Шууд Chart

Дуурийн гала тоглолт Буриадад болно

2015-01-06 11:33:25

ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсад “Байкальский рож дественский фестиваль” хөгжмийн наадмыг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Шинэ жилийн баярын өдрүүдэд зориулсан энэхүү наадамд олон улсын шилдэг хамтлаг, дуучин, хөгжимчид урилгаар оролцдог билээ.

Энэ наадамд урилгаар оролцож буй Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони оркестр болон найрал дуучид П.Чайковскийн уран бүтээлийн дээжээс бүрдсэн гала тоглолтоо өнөөдөр толилуулах аж.

Харин “Байкальский рождественский фестиваль” хөгжмийн наадам энэ сарын 10-нд манай улсын “Консонанс”, “U Pera” зэрэг поп опера хамтлагийн “Мөрөөдлийн романс” тоглолтоор өндөрлөх юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Дуурийн гала тоглолт Буриадад болно   
Үзсэн: 1039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй