Английн нэгэн иргэн гэдэсний түгжрэлд орсон хайртай алтан загасныхаа амийг аврах гэж 460 долларын төлбөр төлжээ.
Эмч нар 7.6 см урт биетэй алтан загасанд мэдээ алдуулах тариа хийж, түгжрэлийг нь арилгаж бүрэн эдгээсэн аж. “Түгжрэлийн улмаас загас бааж чадахгүй болж, хор бүх биеэр нь тархаж, үхэх аюултай байсан. Загасанд хагалгаа хийнэ гэхээр хачин сонсогдож байгаа ч өндөр үр дүнтэй байдаг” гэж малын эмч Фэй Бэтел ярьжээ. Алтан загас 10-аас дээш жил амьдардаг. Харин дээрх загас хагалгаанд орохдоо хоёр нас, 10 сартай байсан гэнэ.
Загасаа хагалгаанд оруулжээ | ||
Үзсэн: 1123 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.