Шууд Chart

Өнөөдөр галт тэрэгний ноцтой осол гарлаа

2013-08-13 10:26:05

Өнөө өглөөний 07:00 цагийн үед “Скай ресорт”-ын ойролцоох төмөр замын гарам дээр галт тэрэгний урдуур Камаз машин орсноос үүдэн ноцтой осол гарчээ.

Тус осол Камаз машин төмөр замын горим зөрчсөнөөс үүдэж энэхүү осол гарсан бололтой. Ослын улмаас галт тэрэгний хоёр машинист, нэг ачаа хүргэгч, Камаз машины жолооч гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Зам тээврийн ослоос үүдэж сэргээн босголтын ажилд наад зах нь зургаан цаг шаардлагатай болсон талаар албаныхан мэдэгдсэн аж.  Одоогийн байдлаар хэргийн газар дээр Баянзүрх дүүргийн цагдаагийн алба болон Онцгой байдлын албан хаагчид ажиллаж байна.

 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Өнөөдөр галт тэрэгний ноцтой осол гарлаа   
Үзсэн: 3094 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-08-13 21:44
харин тийм ээ
202.179.6.xxx [202.179.6.xxx] 2013-08-13 18:59
Төмөр замын гарман дээгүүр вагонтой уралдаад л, хашлага тойрч гарч байгаа жолооч нарыг их л харлаа . Энд тэнд галт тэрэгтэй холбоотой осол аваар дуулдах нь их болсон ч тэр асуудал өөрт нь хамаагүй мэт, хэзээ ч өөрт нь тохиолдохгүй гэж бодоод л хэнэггүй явсанаас ийм асуудал үүсч байна. Зөвхөн энэ ослоос болж өчнөөн зорчигчид, наймаачид, албны яаралтай ажил төлөвлөсөн хүмүүс маш их алдагдал хүлээж байгаа шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй