Хятадын Гаалийн хяналтын албаны мэдээлснээр 2009 онд тус улсад зорчсон нийт иргэдийн тоо гурван тэрбум 48 сая байсан бөгөөд өмнөх жилийнхээс нэг хувь багассан гэсэн тоо гарчээ. Эх газрын хятад иргэн 94 сая 910 мянган хүн хил давсан нь өнгөрсөн жилээс дөрвөн хувь өссөн үзүүлэлт бөгөөд Хятадад ирсэн жуулчдын тоо ч 5.4 хувиар өссөн байна. Харин бизнес, ажил төрлийн шугамаар ирсэн хүмүүс 6.4 хувь буурсан тооцоо гарчээ.
Хятадуудын гадаадад айлчлах хамгийн дуртай газарт Хонконг, Макао, Япон, БНСУ, Вьетнам, Тайвань, Америк, Орос, Сингапур, Тайланд дараалсан ба ихэнх нь Ази тивийн орнууд байгаа аж. Харин Хятадад ирсэн гадаадын жуулчид 9.9 хувь цөөрсний шалтгааныг тэд эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж байна. Хятадад зочилсон гадаад иргэдийг жагсаан үзэхэд манай орны иргэд эхний арван улсад багтсан нь хүн ам цөөтэй ч өмнөд хөрш рүүгээ явах сонирхол их байгааг харуулж байгаа бололтой. Япон, Орос, БНСУ, Америк зэрэг орны иргэд Хятадад айлчлах дуртай байгаа бол Хонконг, Тайвань, Макао гэсэн хятад гарлын иргэд эх газартаа ирэхээ больж байгаа дүр зураг ажиглагдсан байна.
С.Од
Хятадад зорчих жуулчны тоо буурчээ | ||
Үзсэн: 1422 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.