"Дээд Гэгээн" кино компанийн ээлжит бүтээл болох "Амьдрал нулимсанд дургүй" уран сайхны кино нээлтээ хийхэд бэлэн боллоо. Киноны ерөнхий найруулагчаар Ц.Энхцогт ажилласан байна.
Тус кинонд өнөөгийн нийгмийн амьдрал, жирийн гэр бүл, эгэл бүсгүйн хувь заяаны тухай өгүүлнэ. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Хувь заяа хаашаа ч эргэж магад. Харин ямар ч үед хүн чанараа гээлгүй тэвчээр, ухаан, хайраар амьдралыг туулах эгэл бүсгүйн тухай энэ киног үзсэн хүн нэгийг бодох болов уу.
Киноны гол дүр болох Юмжирийн дүрийг жүжигчин А.Туяа бүтээж, тайз дэлгэцийн авьяаслаг жүжигчид тогложээ.
"Амьдрал нулимсанд дургүй" уран сайхны кино тун удахгүй | ||
Үзсэн: 1287 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.