Шууд Chart

Х.Амгаланбаатар: Засгийн газрын бодлогыг цаг үеэ олсон гэж бодохгүй байна

2015-01-06 13:48:44

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр өнөөдөр эхлэхтэй холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Бид зургаан удаа хэлэлцээр хийх хүсэлтээ явуулсны эцэст өнөөдөр хэлэлцээр эхлэхээр боллоо. Энэ удаагийн хэлэлцээр улс орны эдийн засаг хямралтай байна, иргэдийн орлогыг хасаж танана гэсэн цаг үед болж байгаагаараа онцлог. Нийгмийн асуудлаа гадна талдаа орхисон эдийн засаг гэж байхгүй. Засгийн газрын бодлогыг МҮЭ-ийн холбооноос цаг үеэ олсон гэж бодохгүй байна. Ард түмний амьдрал хүнд, худалдан авах чадвар нь буурсан байгаа. Иймд хямралаас гарах үйл ажиллагааг оновчтой хийх ёстой. Бид энэ удаагийн хэлэлцээрээс дөрвөн асуудал шийдүүлэх хүлээлт бий.
1.Цалин хөлс, тэтгэврийг индексжүүлэх тухай хууль, Үнэ бүрдэлтийн тухай хуулийг батлуулах
2.Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх
3.Ажлын байрны баталгааг хангах
4.Хямралыг хэрхэн даван туулах талаар мэдээлэл солилцдог байх" гэлээ.
Мөн тэрбээр, гурван талт улсын хэлэлцээрийн явцын талаар тухай бүр нь мэдээлэл хүргэх болно. МҮЭ-ийн холбоо болон түүний гишүүн байгууллагууд шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн. Хэрэв хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бол нийгмийн түншлэлийн нэг субъектийн хувьд хэлэлцээрээс татгалзах, хамтын маргаан үүсгэх, жагсаал цуглаан зохион байгуулах зэргээр хуулиар олгосон эрх, үүргийн дагуу ажиллах болно гэдгийг онцлосон юм.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Х.Амгаланбаатар: Засгийн газрын бодлогыг цаг үеэ олсон гэж бодохгүй байна  
Үзсэн: 1281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй