![](/uploads/201501/news/thumb/c3370ece66f91a33dc354be8a7265307_x3.jpg)
Тус тэмцээний алтан медалийн төлөөх тоглолт ОХУ, Канадын хоккейчдын дунд ширүүн өрсөлдөөнтэй болж энэ тоглолтод Канадчууд нэг оноогоор давамгайлснаар дэлхийн аварга боллоо. Өнгөрсөн шөнө хоёр багийн дунд өрнөсөн тоглолт 5:4 онооны харьцаагаар өндөрлөж талбайн эзэд ийнхүү хожлыг авсан. Канадчууд энэ онд түрүүлснээр дэлхийн аваргын 16 дахь алтан медалиа хүртэж байгаа. Тэдний хувьд 2005-2009 оны хооронд дараалан таван түрүү авч байсан бол 2013, 2014 оны дэлхийн аваргаас медальгүй хоцорч байжээ.
Хүрэл медалийг Словакийн хоккейчид Шведийг 4:2-оор хожиж хүртлээ. Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 баг өрсөлдсөн бөгөөд багууд хоёр хэсэгт хуваагдаж, хасагдах шатанд найман баг шалгарсан. Шөвгийн наймын хамгийн сонирхолтой тоглолт АНУ-ОХУ-ын хооронд болсон бөгөөд манай хойд хөршийн хоккейчид 3:2-оор хожжээ. Харин энэ дэлхийн аваргад Германы баг 10 баг өрсөлдсөнөөс аравдугаар байрт шалгарсан байна.
Хоккейн дэлхийн аваргад Канадын баг түрүүллээ | ||
Үзсэн: 1822 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.