NBA-гийн 69 дэх улирлын зарим анхаарал татсан тоглолтуудын мэдээллийг хүргэж байна. Леброн Жеймсийг гэмтэл авснаас хойш тааруухан тоглолт үзүүлж байгаа "Клевлэнд Кавалерс" баг өнөөдөр лигийн хамгийн муу баг болох "Филадельфи 76" багтай тоглолоо.
Тоглолтын эхний хагасыг Кавалерс гайхалтай эхлүүлж 50-37 харьцаагаар тэргүүлжээ. Гэвч сүүлийн хагаст тааруухан тоглолтыг үзүүлж 92-95 харьцаагаар энэ тоглолтод "Филадельфи 76" ялалт байгуулсан байна. "Филадельфи 76" багийнхан улирлын тав дахь хожлоо байгуулсан бол Кавалерс Лебронийг гэмтэл авснаас хойш нэг хожил дөрвөн хожигдол гэсэн тааруухан үзүүлэлттэй байна.
Тус тоглолтод Тони Уротон сэлгээнээс 20 оноог авч багаа тэргүүлсэн бол Майкл Картер Уйлмас 18 оноо, 13 оновчтой дамжуулалт өгч багаа ялалтад хөтөлжээ. Харин эсрэг багаас Кари Ирвинг тоглоогүй бөгөөд Кевин Лов 28 оноог авчээ.

Бусад тоглолтууд:
Клевлэнд Кавалерс 92-95 Филадельфи 76
Шарлот Хорнетс 104-95 Бостон Селтикс
Даллас Мавирекс 96-88 Бруклин Нетс
Хьюстон Рокетс 105-114 Чикаго Буллз
Нью-Иорк Никс 83-105 Мемфис Гриззлис
Денвэр Наггетс 92-85 Минносато Тембэруолвз
Вашингтон Уйзардс 92-85 Нью-Орлейн Паликанс
Индиана Пейсэрс 105-101 Юта Жазз
Лос Анжелес Лейкэрс 94-98 Портленд Трэйл Блэйзэрс
Оклахома Сити Тандер- Голден Стэйт Уорриорс
Атланта Хаукс- Лос Анжелес Клиппэрс
Леброны эзгүйд баг нь хожигдол хүлээв | ||
Үзсэн: 994 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.