Шууд Chart

Дэлхийн тэргүүн эмэгтэй теннисчин оны эхний тэмцээндээ орлоо

2015-01-06 15:08:08

Эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлж буй АНУ-ын алдарт теннисчин Серена Уильямс "Hopman Cup" тэмцээнд оролцож байна. Энэ сарын 4-д Австралийн Перт хотноо эхэлсэн уг тэмцээнд АНУ, Австрали, Канад, Чех, Франц, Их Британи болон Итали, Польшийн багууд өрсөлдөж байна. Нэг багт нэг эрэгтэй, эмэгтэй тамирчин оролцдог "Hopman Cup" тэмцээнд эмэгтэйчүүдийн дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс болон эрэгтэйчүүдийн дэлхийн чансааны зургаад бичигдэж буй Их Британийн Энди Маррей нарын шилдгүүд өрсөлдөж буй.

Тэмцээний “А” хэсэгт Канад, Чех, Итали, АНУ, “В” хэсэгт Автсрали, Франц, Их Британи, Польшийн багууд багтсан юм. Одоогоор “А” хэсгийг АНУ, Чехийн, “В” хэсгийг Польш, Их Британийн багууд тэргүүлж байна.

Дэлхийн тэргүүн теннисчин Серена Уильямс ганцаарчилсан төрлийн эхний тоглолтоо өчигдөр Италийн Флавиа Феннеттатай хийсэн юм. Тоглолтын эхний сетийг Феннетта 6:0-ээр өөрийн болгосон. Гэвч удаах хоёр сетийг 6:3, 6:0-ээр Серена авснаар, эхний хожлоо авлаа. Энэ тоглолтын дараа хосын тоглолт болсон бөгөөд Жон Иснер, Серена нар өрсөлдөгчөө хожжээ. Тэмцээний аварга ирэх бямба гараг буюу энэ сарын 10-нд тодорно.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Дэлхийн тэргүүн эмэгтэй теннисчин оны эхний тэмцээндээ орлоо   
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй