Египетийн археологичид Каир хотоос баруун урд орших Абусир хэмээх газраас эртний бунхан олжээ.
“BBC” агентлагийн мэдээлснээр археологичид тус бунханыг 4500 жилийн өмнө Египетийг захирч байсан фараон Неферефрагийн эх юм уу, Хатан хаан III Хентакавессийнх хэмээн үзэж буй аж.
Судлаачид мөн фараон Неферефрагийн бунхны цогцолборыг нээгээд байгаа гэжээ. Чехийн археологичид малтлагын үеэр зэс, шохой чулуугаар хийсэн 30 орчим эдлэл хэрэгсэл олсон байна.
Судалгааны ажилд оролцож буй Чехийн Египет судлалын хүрээлэнгийн тэргүүн Мирослав бунханы байрлалыг харгалзан үзээд түүнийг фараоны эхнэр байсан гэх дүгнэлт хийжээ.
Египетийн хатан хааны бунхан олджээ | ||
Үзсэн: 3038 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.