"Үндэсний супер лиг"-ийн тойргийн тоглолтууд СТО-нд үргэлжилж байна.
ЭРДЭНЭДРИЙЛИНГ РИГС vs ИХ ӨРГӨӨ АРАВТУУД – 96:99
Үндэсний Супер Лигийн ээлжит нэгэн гайхалтай тоглолт Их Өргөө Аравтууд болон Эрдэнэдрийлинг Ригс багуудын хооронд болсон.
Энэ тоглолтод Их Өргөө Аравтууд багаас Aundra Williams 27 оноо, 22 самбар, Д.Мөнхтүвшин 23 оноо, С.Батбямба 21 оноо, Jordan Mccoy 17 оноо, Ш.Сэдбазар 11 оноо, 7 оновчтой дамжуулалт, 5 бөмбөг таслалт хийжээ. Харин Эрдэнэдрийлинг Ригс багаас Will Giddings 29 оноо, 10 самбар, Alvin Brown 19 оноо, 16 самбар, Бадрах 19 оноо, 6 оновчтой дамжуулалт, Н.Золжаргал 17 оноо, 7 самбар, Мэндбаяр 14 оноо авчээ.
Тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөсөн. Хоёр баг энэ улиралд хоёулаа нэмэлт цаг сунгасан тоглолтууддаа хожоод байсан юм. Аравтуудын хувьд Хэнтий Чингис Сити багтай хоёр нэмэлт цаг сунгасан тоглолт хийж, хожсон бол Эрдэнэдрийлинг Ригс баг Танан Гарьдтай нэмэлт цаг сунгаж, хожсон.
Харин энэ удаад Эрдэнэдрийлинг Ригс багийн эцсийн мөчид хожил авч, 109:106 харьцаатай ялалт байгууллаа. Ингэснээр Ригс Үндэсний Супер Лигийн эхний тойргоо 6 хожил, 4 хожигдолтойгоор дуусгаж байна.
ДОРНОД ТАНАН ГАРЬД vs ТӨВ УРГАЦ – 96:99
Энэ өдрийн удаах тоглолт Дорнод Танан Гарьд болон Төв Ургац гэсэн хоёр хүчирхэг багуудын хооронд болсон. Төв Ургацын хувьд энэ тоглолтонд хожвол, 7 дахь хожлоо авсан эхний баг болох байсан. Лигт шинээр элссэн ч амжилтаараа тэргүүлж байгаа Төв Ургац багийн хувьд энэ томоохон сорилт байлаа.
Тоглолтын эхний хагас тэнцүүхэн өндөрлөсөн ч, гуравдугаар үед Төв Ургац баг гайхалтай тоглолт үзүүлсэн. Энэ үед тэдний туршлагатай холбон тоглогч Ц.Пүрэвдоржийн холын зайн шидэлтүүд болон хурдан довтолгоонууд амжилттай болж, Төв Ургац багт 17 онооны давамгайллыг авчирсан.
Гэсэн ч лигийн эхний улирлын аварга хүчирхэг Гарьдууд, эргэн ирэлт хийх нь гарцаагүй. Гарьдууд дөрөвдүгээр үед хүчтэй эргэн ирэлт хийж, Ц.Азбаярын холын зайн шидэлт, О.Ууганбаярын шидэлтүүд байндаа тусч, улмаар оноогоор илүү гарч чадсан. Энэ тоглолтонд Гарьдуудаас Ц.Азбаяр 27 оноо, 9 оновчтой дамжуулалт, О.Ууганбаяр 26 оноо, 11 самбар, Б.Мөнхболд 13 оноо, М.Дорждавга 13 оноо, 14 самбар авчээ.
Гэсэн ч шийдвэрлэх үед Төвийнхөн илүү төгсгөл хийж, Donald Boone довтолгоогоо амжилттай болгосон. Төв Ургац багаас З.Дэлгэрням 24 оноо, 13 самбар, Ц.Мэргэн 18 оноо, 9 самбар, Donald Boone 16 оноо, Holmes Junior 14 оноо, 13 самбар авчээ.
Улмаар 99:96 харьцаатай Төв Ургац баг хүндхэн тоглолтонд хожиж, улирлын 7 дахь хожлоо авсан эхний баг боллоо. Мөн тэд эхний тойргийг 7 хожил, 3 хожигдолтойгоор өндөрлүүлж байна.
"Төв ургац" долоон хожилтой лигийг тэргүүлж байна | ||
Үзсэн: 1063 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.