Шууд Chart

Иорданы ханхүү ФИФА-гийн Ерөнхийлөгчид өрсөлдөнө

2015-01-06 16:20:03

Иорданы ханхүү Али бин Аль Хуссейн удахгүй болох ОУХХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэнээ зарлалаа. Тэрбээр эдүгээ 39 настай бөгөөд ФИФА-гийн дэд ерөнхийлөгч, Иорданы хөлбөмбөгийн холбоо болоод Баруун Азийн хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр ажилладаг юм. 

Тэрбээр “Би Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхөөр шийдлээ. Хүмүүс ОУХХ-г гэхээр авлига дуулиан шуугиан гаргадаг биш спортод анхаарлаа хандуулдаг байгууллага болгоно” хэмээн өгүүлжээ.

ФИФА-гийн Ерөнхийлөгчийн сонгууль ирэх тавдугаар сард болох бөгөөд одоогийн ерөнхийлөгч Зепп Блаттер, Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Жером Шампань нар өрсөлдөх юм.

Сонгуулийн талаар Германы хөлбөмбөгийн зөвлөлийн тэргүүн В.Нирсбах “З.Блаттер сонгуульд ялна. Европын хөлбөмбөг дэлхийн хөлбөмбөгт голлох нөлөөтэйн адил Германы хөлбөмбөгийн холбоо Европын хөлбөмбөгт нөлөөтэй. Харамсалтай нь санал хураах үед бидний нөлөө Андорра, Лихтенштейний хөлбөмбөгийн холбоотой ижил болдог” хэмээн өгүүлж байсан билээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Иорданы ханхүү ФИФА-гийн Ерөнхийлөгчид өрсөлдөнө  
Үзсэн: 1267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй