Шууд Chart

NBA-гийн багуудын солилцоо, наймааны гурвалжин

2015-01-06 16:41:23

NBA -гийн 69 дэх улирлын тоглолтууд үргэлжилж буй энэ үед Кливлэнд Кавальерс, Нью Иорк Никс, Оклахома Сити Тандер гэсэн гурван багийн хооронд сонирхолтой солилцоо наймаанууд хийгдэж байна. Тухайлбал, Кливлэнд Dion Waiters-ийг Тандер руу явуулж, Никсээс J.R. Smith, Iman Shumpert нарыг авч байгаа бол Нью Иорк Никс Тандераас Lance Thomas, Кливлэндээс Alex Kirk, Lou Amundson зэрэг тоглогчдыг авахын зэрэгцээ Кливлэндийн 2019 оны драфтын хоёрдугаар тойргийн сонголтын эрхийг авч байгаа юм байна. Мөн Кливлэнд ч ОКС-оос ирээдүйн драфтын эхний тойргийн сонголтын эрх авч байна.

Дээрх солилцоо наймаанууд Кливлэндийн хүчийг нэлээд зузаатгаж байгаа бол Оклахомагийн хувьд Dion Waiters сайн наймаа болох юм. Харин Никс ирээдүйгээ бодож энэ шийдвэрийг гаргаж байгаа нь тодорхой бөгөөд J.R. Smith, Iman Shumpart нарыг явуулснаар $30 саяын цалингийн зардал хэмнэж байгаа юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

NBA-гийн багуудын солилцоо, наймааны гурвалжин  
Үзсэн: 1725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй