![](/uploads/201501/news/thumb/5692390bea465d6ffd2a4a22c9665fb0_x3.jpg)
Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан оны эхний өдөр Орхонтуул сумын Рашаант тосгоны спорт зааланд улсын начин "их бууны" хэмээх Д.Төмөр-Очир агсны нэрэмжит болон зохион байгуулагджээ.
Энэ барилдаанд аймгийн цолтой 7, сумын цолтон залуу бөхчүүд нийлсэн 76, нийт 83 бөх 23 сум, тосгоноос шалгарч оролцсон байна. Хоёр ангиллаар тойргийн системээр өрсөлдөж дүнгээ гаргахад аймгийн цолтон ангилалд Мандал сумын уугуул а.х.а Н.Жаргалбаяр өвдөг шороодолгүй тэргүүлжээ. Удаах байрт Шинэ-бадрах ХХК-ийн бөх а.з М.Баярмандах, гуравт 2014 оны тэргүүн бөх Зэвсэгт хүчний 013-р анги, Хурниад ХХК-ийн бөх а.н Д.Төрболд нар шалгарчээ.
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ангиллын барилдаан эхнээсээ хүч тэнцүү өрсөлдөөнтэй хурц үзүүштэй сайхан болж, үзэгчдийн таамаглаж байсан зарим бөхчүүд хэсгээсээ ч шалгарч чадсангүй.
с.з С.Оргилбаатар с.з Алтаншагай нар шигшээ барилдааныг үзэгчдийн суудлаас үзсэн бол ойрын саруудад зодоглоогүй с.з Н.Батмөнх туршлага заан шигшээд шалгарсан ч эхний байруудын төлөө өрсөлдөөнд үлдсэнгүй. Хашир туршлагатай с.з Б.Улаалзгана хэсгээ унаагүй тэргүүлсэн ч шигшээ барилдаанд с.з Н.Ширчинхүүд унаснаар тэргүүллээ алдсан бол с.з Н.Ширчинхүү өрсөлдөгч бөхчүүдээ төвөггүйхэн орхисоор түрүүлжээ.
Харин улсын начин Д.Төмөр-Очир агсны нэрэмжит "Уран барилдааны шагнал"-аар Түнхэл тосгоны с.з Х.Хүрэл-Эрдэнэ шагнуулсан байна. "Ирээдүйтэй залуу бөх"-өөр Сант сумын з.б М.Эрдэнэбаяр, "Дайчин барилдаант бөх"-ийн шагналаар Орхонтуул сумын з.б Д.Мөнх-Эрдэнэ нар шагнуулжээ.
Сэлэнгэ аймгийн аваргад Н.Ширчинхүү түрүүлжээ | ||
Үзсэн: 2141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.