Шууд Chart

Тайланг зөвхөн цахим хэлбэрээр авдаг болно

2015-01-06 17:15:39

Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг цахимаар, цаасаар буюу хоёр хэлбэрээр авдаг байсан. Тэгвэл энэ сараас эхлэн санхүүгийн тайланг зөвхөн цахим хэлбэрээр авдаг боллоо. Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, мэдээллийг ашиглах журам”-д өөрчлөлт оруулах тушаал гаргасан байна. Шинэчилсэн журам энэ оны 4 дүгээр улирлын тайлангаас эхлэн хэрэгжиж эхэлнэ. Тайлангийн алдаатай эсэхийг тухайн байгууллага бүрэн хариуцах бөгөөд засаад эргүүлэн илгээсэн тайланг хугацаандаа өгсөн тайлан гэж үзэхээр болжээ. Ингэснээр татварын байгууллагууд цагаа хэмнэж, аж ахуйн нэгжид чирэгдэл учруулахгүй байх боломж бүрдэж байгаа юм.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Тайланг зөвхөн цахим хэлбэрээр авдаг болно   
Үзсэн: 2247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
141.0.8.xxx [141.0.8.xxx] 2015-01-06 18:58
Тэгмээрсэн дээ
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-01-06 17:34
Mash zov ajlaa ehelj baina shuu? bugd iim shudraga bolchihvol avligachid bugd toron dotroo uldeh bolno shuu dee?

Бидэнтэй нэгдээрэй