Шууд Chart

Хятад иргэд хуурамч карт ашиглаж мөнгө хулгайлжээ

2015-01-07 11:08:36

БНХАУ-ын иргэд монгол залуустай хамтарч арилжааны банкуудын ПОС терминал төхөөрөмжийг ашиглан их хэмжээний мөнгө хулгайлсан хэрэг он солигдох өдөр гарсан байна. Энэ хэрэгт холбогдуулан нийт зургаан хүнийг баривчилсан бөгөөд эдгээрийн дөрөв нь Хятад улсын иргэн аж. Эх сурвалжийн ярьснаар сэжигтнүүд Монгол дахь хамсаатнуудтайгаа урьдчилан тохирч, зохион байгуулалттайгаар энэ хэргийг үйлдсэн гэнэ. Хулгайд ашигласан картуудыг өмнөд хөршид үйлдвэрлэсэн байжээ.

Одоогийн байдлаар нийт 100 гаруй удаагийн гүйлгээгээр 40 гаруй сая төгрөг хулгайлсан нь тогтоогдоод байгаа бөгөөд цагдаагийн байгууллага, Монголбанктай хамтран хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа аж.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хятад иргэд хуурамч карт ашиглаж мөнгө хулгайлжээ  
Үзсэн: 840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй