
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хүмүүстэй гар барьж мэндлэхийн оронд тохойгоо нийлүүлэн мэндчилдэг болжээ. Тэрбээр өнгөрсөн сарын 17-21-ний өдрүүдэд эбола вирус тархсан Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Гана гэсэн таван улсад очиж, нөхцөл байдалтай танилцсан юм. Айчлалын дараа тэрбээр 21 хоног хөл хорионд оролгүй шууд ажилдаа орсон аж. Тиймээс аюулгүй байдлыг бодож хэсэг хугацаанд хүмүүстэй гар барихгүй байхаар шийдсэн байна. Түүнийг нисэх онгоцны буудалд буусан даруйд үзлэгт хамруулсан билээ.
Бан Ги Мүн тохойгоороо мэндлэх болжээ | ||
Үзсэн: 991 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.