![](/uploads/201501/news/thumb/43c9d7d7cbbbe570c8ec88d6da5812be_x3.jpg)
ОХУ-ын Улаан-Үд хотноо болж буй ес дэх удаагийн "Кубок Горсовета" тэмцээний талаар өмнө нь мэдээлэл хүргэсэн билээ. Тус тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол Улсын 17 баг оролцсоны дунд Улаанбаатар хотын “Улаанбаатар их сургууль”, “Хоромхон”, “Дэрэн”, Эрдэнэт хотын “Хангарьд” гэсэн дөрвөн мини хөлбөмбөгийн баг оролцож буй.
Футзалын "Кубок Горсовета"-д Улаанбаатар cургуулийн "Унаганууд” баг хэсгээсээ гурваар гарч хагас шигшээд шалгараад байна. “Улаанбаатар унаганууд” клуб шилдэг наймд үлдээд байсан бөгөөд өчигдөр “Фианет 2” багтай учраа таарч, 5:4-өөр хожжээ.
Харин “Хангарьд” клуб тэмцээнээ дуусгасан бол “Дэрэн”, “Хоромхон” клуб XIII байрын төлөө өнөөдөр тоглох юм. Тэмцээн маргааш буюу нэгдүгээр сарын 8-д өндөрлөнө.
"Унаганууд” баг "Кубок Горсовета"-гийн хагас шигшээд үлдлээ | ||
Үзсэн: 820 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.