Шууд Chart

Какүрюү М.Ананд сүй тавьжээ

2015-01-07 11:56:30

Мэргэжлийн сүмогийн 71 дэх Ёкозүна Какүрюү М.Ананд нэгдүгээр сард хуримаа хийх талаар эх сурвалжууд мэдээлж байсан. Тэгвэл М.Ананд Д.Мөнхзаяа хэмээх бүсгүйтэй сүй тавьснаа албан ёсоор зарлалаа. Хосууд ирэх тавдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авах төдийгүй хурим хийх өдрөө ч товлосон байна.

"Тэр үргэлж хөгжилтэй байдаг. Тэр нь надад эрч хүчийг өгдөг юм" хэмээн М.Ананд эхнэрийнхээ талаар хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ. Хосууд 2013 оны сүүлээр танилцаж өнгөрсөн наймдугаар сараас хамт амьдарч эхэлсэн байна. Д.Мөнхзаяагийн хувьд 23 настай, Япон хэлний сургуульд сурдаг аж.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Какүрюү М.Ананд сүй тавьжээ  
Үзсэн: 1171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй