
Баянхонгор аймагт ханиад, томуугийн өвчлөл нэмэгдэж байгаа учраас өвчний дэгдэлтийг хязгаарлахад анхаарч өнөөдрөөс энэ сарын 20-ныг хүртэл аймгийн төвийн бүх цэцэрлэгийг түр хугацаагаар хаасан байна. Харин Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын өвлийн амралт энэ сарын 9-нөөс эхэлж байгаа бөгөөд ахлах ангийн сурагчдын хичээл хэвийн үргэлжилж байгаа аж.
Одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 45 ортой хүүхдийн тасгийн ачаалал хэтэрсэн учраас мэдрэлийн тасаг, өдрийн эмчилгээний тасгуудад өвчтөнүүдийг хэвтүүлж, эмчилж байгаа гэнэ.
Дашрамд дурдахад, тус аймгийн амбулаториор өдөрт 200 орчим хүүхэд үзлэг хийлгэж байгаа бөгөөд тэдгээрийн 90 гаруй нь хэвтэж эмчлүүлдэг аж.
Цэцэрлэгүүдийг түр хугацаагаар хаажээ | ||
Үзсэн: 2386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.