Австралийн иргэн 57 настай Мишель Грибилас хэмээх эмэгтэйд нас барсан хүний зүрхийг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болжээ. Дэлхий нийтэд цохилохоо больсон зүрхийг амжилттай шилжүүлэн суулгаж буй анхны тохиолдол энэ бөгөөд энэхүү шинэ алхам олон хүний амыг аврах боломжтой гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа гэнэ. Зүрхний дутагдал өвчнөөр олон жил шаналсан Мишель мэс заслын дараа хэвлэлийнхэнд “Би одоо өөр хүн болсноо мэдэрч байна. Миний зүрх 40-тэй хүнийх шиг л цохилж байгаа” гэж ярьжээ.
Нас барсан хүний зүрхийг шилжүүлэн суулгажээ | ||
Үзсэн: 3337 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.